Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон жолоочийн тоо буурахгүй байгаатай холбоотойгоор Захиргааны хариуцлагын тухай хуульд шинээр санал оруулаад байгаа. Энэ талаар ЗЦЕГ-ын Урьдчилан Сэргийлэх Хэлтсээс "Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон тохиолдолд эхний ээлжинд 500 мянган төгрөгөөр торгоод хоёр жил жолоодох эрхийг нь хасах өөрчлөлтийг хуульд оруулах санал гаргаад байгаа. Мөн давтан буюу  эрхгүй этгээд тээврийн хэрэгсэл жолоодсон бол нэг сая төгрөгөөр торгож, хоёр жилээр эрхийг хасах гэсэн санал орсон. Хэрэв дахин хууль зөрчсөн тохиолдолд 80 цагийн албадан хөдөлмөр эрхлүүлэх заалтыг нэмж оруулах саналыг өгсөн байгаа" тухай мэдээлж байсан билээ.

2015-04-08
Бугат сум

Бугат сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС