Сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурал
Монгол Улсын шинэ ардчилсан үндсэн хууль батлагдсанаар 1992 онд тус сумын Иргэдийн Төлөөлөгчдийн Хурал байгуулагдаж тухайн нутаг дэвсгэрийнхээ ойрын болон хэтийн эдийн засаг, нийгэм, соёлын хөгжлийн бодлого чиглэлийг улс, аймгийн бодлого шийдвэр, орон нутгийн иргэдийн ашиг сонирхолтой уялдуулан тодорхойлж, шийдвэр гарган түүнийхээ хэрэгжилтэнд хяналт тавих чиг үүргийг хэрэгжүүлэн ажиллаж ирсэн. Тус сумын ИТХ нь төлөөллийн зарчмыг хангасан тухайн нутгийн иргэдийн өөрсдөө сонгож байгуулдаг Үндсэн хуулийн статустай Нутгийн Өөрөө Удирдах байгууллага юм.
Сумын ИТХ-ын эрхэм зорилго нь: Ардчиллыг бэхжүүлж, Нутгийн Өөрөө Удирдах Ёсыг төлөвшүүлэх, нийгэм эдийн засгийн тулгамдсан асуудлуудыг иргэдийн өргөн оролцоотойгоор шийдвэрлэх, нөөц боломжийг дайчлах замаар орон нутгийн тогтвортой, тэнцвэртэй, хөгжлийг хангах явдал юм.
Сумын ИТХ-ын удирдлагын талаарх мэдээлэл: 1996-2000 онд ИТХ-ын анхны орон тооны даргаар М.Хуаныш, 2000-2004 онд А.Болат, 2004-2005 онд Ш.Көнбай, 2005-2008 онуудад М.Мерей, 2008-2012 онуудад Ө.Хардыбай, 2012 оноос М.Хуаныш  нар тус тус  сонгогдон ажиллаж байна.
2006 онд батлагдсан Монгол улсын ЗЗНДНТУ-ын тухай хуулийн /шинэчилсэн найруулга/ өөрчлөлтөөр 2012 оны сумын ИТХ-ыг сонгох 6 дахь удаагийн сонгуулиар 21 төлөөлөгч сонгогдож энэ удаагийн Хурлын даргаар М.Хуаныш сонгогдон ажиллаж байна. Хурлын Тэргүүлэгчдийн нарийн бичгийн даргаар 2000 оноос одоог хүртэл С.Муратхан ИТХ-ын нарийн бичгийн даргаар ажиллаж байна. Хурал нь нутаг дэвсгэртээ хууль эрх зүйн хүрээнд нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг тогтоох, орон нутгийн хөгжлийн ирээдүйн төлөв, дэд бүтэц, эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалыг хөгжүүлэх, байгаль орчноо хамгаалах, хүний нөөцийн талаар тодорхойлогч чиглүүлэгч байж, ядуурлыг бууруулах, жижиг дунд үйлдвэрлэлийн хөгжил, иргэдийн нийгмийн асуудал зэрэг асуудлуудыг шийдвэрлэхэд орон нутгийн нөөц боломж онцлогийг тусган бодлого боловсруулж хэрэгжүүлэгч байх зорилтыг өмнөө тавин ажиллаж байна.
2015-01-27
Бугат сум

Бугат сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС