Засаг даргын Тамгын газар

Сумын Засаг даргын Тамгын газар 1990-ээд оноос эхлэн ардчилал шинэчлэлийн он жилүүдэд төрийн байгууллагын үйл ажиллагааны үндсэн чиглэл үндсээрээ өөрчлөгдөж нам төрийн ажлаас ангид байж, цэвэр төрийн ажлаа дагнан гүйцэтгэх чиг үүрэгтэй болж ирсэн түүхтэй. 1992 онд МУЗЗНДНТУТХууль батлагдан гарч энэ хуулиар Нутгийн Өөрөө Удирдах Ёсны Байгууллага болох ИТХ, Засаг дарга түүний тамгын газар гэсэн шинэ зохион байгуулалтанд шилжсэнээр сумын ИТХ, Захиргаа хоёр төрийн эрх барьдаг орон нутгийн нэгдмэл байгууллага болон хөгжсөн. Одоогийн байдлаар сумын ЗДТГ нь төрийн захиргааны ажилтан – 9, төрийн улс төрийн албан тушаалтан – 6, төрийн үйлчилгээний ажилтан –7, гэрээт ажилтан - 3 гэсэн бүтэц орон тоотойгоор үйл ажиллагаагаа явуулж байна. 1992 оноос хойших сумын удирдлагууд :

Ажилласан жил

Засаг дарга

Орлогч дарга

Тамгын газрын дарга

1

1992-1996

Х.Өмирбек

П.Цагаан

Ш.Хамза /1993 оноос/

2

1996-2000

Ш. Махсут

М.Мухамед

Ш.Хамза /1998он хүртэл/

3

2000-2004

Ш.Хамза

Х.Бейсен

Б.Зейнелхавдал /1998 оноос/

4

2004-2005

Ш.Камалаш

Х.Бейсен

Б.Зейнелхавдал

5

2005-2008

Ш.Көнбай

Х.Бейсен

Б.Зейнелхавдал

6

2008-2012

А.Болат

Х.Гайв

Б.Зейнелхавдал

7

2012 оноос

Х.Ержанат

Х.Амиртай

М.Абиш

Сумын ЗДТГ нь төрийн албаны шинэтгэлийг улам гүнзгийрүүлэн,төрийн байгууллагын үйл ажиллагааг ил тод, нээлттэй байлгах, иргэдэд хүргэх төрийн үйлчилгээг хурдан шуурхай, чанартай, хүртээмжтэй хүргэх, төрийн албан хаагчдын ажиллах нөхцөл боломжийгсайжруулах, тэдний нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд төрийн захиргааны үйл ажиллагааг чиглүүлэн ажиллаж байна. Засаг даргын дэргэд түүнийг цаг үеэ олсон шуурхай шийдвэр гаргахад нь туслах, мэргэжлийн удирдлагаа тасралтгүй ханган ажиллах, зөвлөх үүрэг бүхий 5 хүний бүрэлдэхүүнтэй Засаг даргын зөвлөл ажилладаг.

Засаг дарга

Хузкейн Дармен нь 1964 онд Баян-Өлгий аймгийн Өлгий суманд төрсөн. Эхнэр 3 хүүхдийн хамт Өлгий сумд оршин суудаг.

Х.Дармен нь 1982 онд Улаанхус сумын Зайсановын нэрэмжит 10 жилийн дунд сургууль, 1987 онд Улаанбаатар хотын Политехникийн дээд сургуулийн Цахилгааны инженерийн мэргэжилээр төгссөн.  Ажлын гарааг Эрдэнэт хотын Дулааны Цахилгаан Станцид инженерээр эхэлж Эрчим хүчний салбарт инженер, Ерөнхий инженер, даргаар 30 гаруй жил ажилласан. Ардчилсан холбоо, Ардчилсан намын анхны гишүүн байсан.

Тэрээр Аймгийн ИТХ –д 3 удаа сонгогдож, ИТХ –ын тэргүүлэгчээр ажиллаж байсан. 

Төр засаг Х.Дармений хөдөлмөрийг өндрөөр үнэлж Алтан гадас одон, Салбарын тэргүүний ажилтан, Чингис одонгоор шагнажээ.

Засаг даргын орлогч

Үйл ажиллагааны хөтөлбөр

Ардчилал, эрх чөлөө, хүний эрхийг хангаж, хуулийг хатуу чанд сахиж, улс үндэстний эрх ашгийг дээдлэн, хувь хүн, өрх гэрийн хөгжлийг эрхэмлэж, баялагийг бүтээгч, чинээлэг, эрх чөлөөт иргэдийн хариуцлагатай нийгмийг төлөвшүүлэх эрхэм зорилгоо тодорхойлон,

  • Аймгийн эдийн засаг, нийгмийн хөгжил, ялангуяа боловсрол соёл, эрүүл мэндийн салбарын хүрэх түвшинг тодорхойлж иргэн бүр эрүүл чийрэг, эрдэм боловсролтой байх нөхцөлийг бүрдүүлэх 
  • Орон нутгийн эрдэс баялаг, түүхий эдэд тулгуурласан үйлдвэрлэлийг хөгжүүлэх, мал аж ахуй, газар тариалан, аялал жуулчлалын хүрээг өргөтгөх замаар, ажилгүйдэл, ядуурлыг бууруулах
  • Жижиг дунд үйлдвэр, хувийн хэвшил, ард иргэдийн үүсгэл санаачлагыг дэмжих замаар иргэн бүр ажилтай, орлоготой болох арга хэмжээ авах 
  • Төр засгийн үйл ажиллагаанд иргэний оролцоог нэмэгдүүлэх, Төрийн албаны хариуцлагыг дээшлүүлж, шударга, ил тод, авлига хүнд сурталгүй, шуурхай, ёс зүйтэй, ажил хэрэгч байдлыг хангах зорилтуудыг хэрэгжүүлэхэд чиглэгдсэн.

Аймгийн Засаг даргын 2013 – 2016 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг толилуулж байна.

2015-01-27
Бугат сум

Бугат сум

Баян-Өлгий аймаг

ХОЛБООС