Тамгын газраас авах үйлчилгээний жагсаалт

Чиг үүргийн хувиарлалт:

Албан тушаалын нэр

Чиг үүрэг

1

Засаг даргын орлогч

Сумын нийгэм, эдийн засгийн хөгжлийн дунд болон богино хугацааны бодлогыг төлөвлөн зохион байгуулалтаар хангаж, чиг үүргийн дагуу бодлогын зорилтуудыг хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын үр өгөөжийг дээшлүүлэх замаар сумын эдийн засгийн өсөлт, хөгжлийн зорилтыг  хангаж ажиллах

2

Багийн засаг дарга

 

Төр засгийн бодлого, хууль тогтоомж, Засгийн газрын болон дээд шатны Хурал, Засаг дарга, Иргэдийн Нийтийн Хурлын шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх, хүн амын эрүүл мэнд, боловсрол, амьжиргааны түвшинг судлан статистикийн мэдээлэл гаргахын зэрэгцээ хууль тогтоомжоор хүлээсэн үүргээ биелүүлэх

3

Тамгын газрын дарга

Засаг даргын ажлын албаны удирдлагын чиг үүрэг, албан хаагчдыг өдөр тутмын удирдлага, зохион байгуулалтаар хангах, орон нутгийн бодлого шийдвэрийг сурталчлах, хэрэгжүүлэх, сумын батлан хамгаалах болон гамшгаас хамгаалах үйл ажиллагааг төлөвлөж хэрэгжүүлэх

4

Нийгмийн асуудал, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн

Нийгмийн салбарын хүрээнд баримтлах төрийн бодлого, хууль тогтоомжийг орон нутагт хэрэгжүүлж иргэдэд хүргэх, нийгмийн салбарын бодлогыг боловсруулж хэрэгжүүлэх

5

Байгаль орчин, уул уурхайн бодлогын мэргэжилтэн

Байгаль орчин, уул уурхайн чиглэлээр сумын хөгжлийн бодлогыг боловсруулж, хэрэгжүүлэх, салбар чиглэлийн  хууль, журмыг олон нийт, хэрэглэгчдэд мэдээлэх, хэрэгжилтийг зохион байгуулах, хяналт шалгалт хийх, байгалийн нөөцийг  хамгаалах, зохистой ашиглах нөхөн сэргээх, орчны бохирдлыг бууруулах бодлого төлөвлөгөө  боловсруулж  хэрэгжүүлэх

6

МАА-н үйлдвэрлэлийн технологи, үржил бүртгэл хариуцсан мэргэжилтэн

Хөдөө аж ахуйн чиглэлээр гарсан төрийн болон орон нутгийн шийдвэрийг сурталчилах, хэрэгжүүлэх, орон нутгийн хөдөө аж ахуйн тогтвортой хөгжлийг төлөвлөж хэрэгжүүлэх,үйлдвэр, хөдөө аж ахуйн бодлого, судалгаа мэдээллийг боловсруулах  хэрэгжилтийг зохион байгуулах, тайлагнах

7

Малын эрүүл мэнд, хүнсний аюулгүй байдал, жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн

Мал эмнэлэг, хүнс, жижиг, дунд үйлдвэр үйлчилгээний чиглэлээр хууль журмыг сурталчилах, хэрэгжүүлэх, мал эмнэлгийн нэгжийг  мэргэжил арга зүйгээр хангаж, малын эрүүл мэндийг хамгаалах, хүнсний аюулгүй байдлыг хангах талаар орон нутгийн бодлогыг боловсруулах, хэрэгжүүлэх, хяналт шинжилгээ, үнэлгээ хийх

8

Санхүүгийн албаны дарга бөгөөд сумын төсвийн ерөнхий нягтлан бодогч

Санхүүгийн албаны ерөнхий удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлэн,сумын санхүү, эдийн засаг, төсвийн  бодлогыг тодорхойлж, хэрэгжилтийг зохион байгуулж, түүнд хяналт  тавих

9

Нягтлан бодогч

Төсвийн тухай хууль, Нягтлан бодох бүртгэлийн тухай хууль журмыг хэрэгжүүлж, төсвийн хөрөнгийг үр ашигтай зарцуулах, гүйцэтгэлийг тайлагнах, хэрэглэгчдийг санхүүгийн мэдээллээр хангах

10

Статистик, Төсөв төрийн сангийн мэргэжилтэн

Засгийн  газрын санхүүгийн удирдлагын нэгдсэн сүлжээг орон нутагт бүрэн хэрэгжүүлж, төрийн сангийн заавар журмын хэрэгжилтийг хангах, статистик мэдээллийг  хэрэгжүүлэх

11

Архив, бичиг хэргийн эрхлэгч

Байгууллагын архив, албан хэрэг хөтлөлтийн стандартыг чанд мөрдөн ажиллаж, баримт бичгийн эргэлт, эмх цэгц, соёлыг сайжруулан байгуулагын өдөр тутмын үйл ажиллагааны тасралтгүй, шуурхай байдлыг бүрэн хариуцах

12

Нярав

Засаг даргын Тамгын газрын эд хөрөнгийн бүрэн бүтэн байдал, байгууллагын тохижилт үйлчилгээг сайжруулж ажилтнуудыг тохилог орчинд ажиллуулах, материаллаг бааз, техник хэрэгсэл, мөнгөн касс хариуцах

13

Мэдээлэл технологийн ажилтан

Төр засгийн бодлого шийдвэр болон  сумын ИТХ, болон Засаг дарга, түүний ажлын албанаас зохион байгуулж буй үйл ажиллагаа, мэдээ мэдээлэлийг ард иргэдэд тогтмол шуурхай хүргэж, олон нийтэд сурталчлан, таниулах, түгээх сурталчлах, удирдлагыг мэдээллээр хангахад оршино

14

Жолооч

Төрийн үйлчилгээг шуурхай үзүүлэх нөхцөлийг  бүрдүүлэх, автомашины хэвийн үйл ажиллагааг хангах

15

Цэвэрлэгч, үйлчлэгч

ЗДТГ-ын  эд хөрөнгө бүрэн бүтэн байдал , байгууллагын тохижилт үйлчилгээг сайжруулж ажилтнуудыг тохилог орчинд ажиллуулах,материаллаг бааз, техник хэрэгсэл хариуцах

16

Жижүүр

Улаанхус сумын Засаг даргын Тамгын газрын хэвийн үйл ажиллагааг хангах, иргэдэд түргэн шуурхай байх нөхцлийг бүрдүүлэхэд туслах чиглүүлэх, аюулгүй ажиллагааг хангах, харуул хамгаалалтын үүрэг гүйцэтгэхэд оршино.