1923 оноос Алтайн Урианхай аймаг, 1925 оноос Чандмань уул, Ховд аймгийн Алтайхан уул аймгийн дөрвөн сумын нэг Жаргалант-Сагсай сум эңд байгуулагджээ.
1930-аад оноос Казах хошуу болон Алтайн цаанаас, 1940-өөд онд Толбо сумаас айлууд ирж нэмэгдэн сумын төв Бугын хар yсaнд өвөлжин. Шар нуурт зусдаг байжээ. 1942 онд энэ сумаас Буянт сум тусгаарлагдан, зарим багууд 1956 онд Алтанцөгц, Буянт, Улаанхуст, 1959 онд Сагсай суманд шилжиж, сум татан буугдсан бөгөөд 1959 онд дахин байгуулжээ. Төв нь Овгорт суурьшаад 1969 онд Ногооннуур сумын нэг баг ирж нийлжээ.1969 оноос Бугат сум хэмээн нэрлэгдэх болсон түүхтэй. Сумын төв нь анх Хар ус гэдэг газарт байрлаж байгаад 1959 оноос одоогийн төв болох Овгорт суурьшин төвлөрчээ. Монгол орон даяар өрнөсөн нэгдэлжих хөдөлгөөнд тус сумын иргэд идэвхтэй оролцож, анх 1959 онд Жаргалын зам нэгдэлийг байгуулагдсан. Хатуу, Улаантолгой, Буга, Их булан, Сумын төв гэсэн 5 багтай. 1076 өрх бүхий 4195 хүн амьдардаг. Малын тоо 125013. Хүн амын тоогоор Баян-Өлгий аймгийн 13 сумаас дөрөвдүгээрт ордог ба газар нутгийн хэмжээ 204910 га газар. Өлгий хотыг мах махан болон сүүн бүтээгдэхүүнүүнээр хангах зорилгоор байгуулагдсан сум юм.
- Газарзүйн байршил: Баян-Өлгий аймгийн Бугат сум Монгол Улсын баруун хязгаар Монгол Алтайн нурууны салбар уулсаар хүрээлэгдсэн,
- Улаанбаатар хотоос 1705 км,
- Аймгийн төвөөс 5 км зайд байрладаг.
- Баян-Өлгий аймгийн Ногооннуур, Алтанцөгц, Толбо, Буянт, Сагсай, Улаанхус,Өлгий сумуудтай хиллэдэг.