БУГАТ СУМААС АЙМГИЙН АВАРГА МАЛЧИН ӨРХӨӨР ШАЛГАРСАН МАЛЧДЫН ШАГНАЛЫГ ГАРДУУЛЛАА

Мал маллах арга ухаан, нийгмийн хариуцлага, хөдөлмөр зүтгэлээрээ бусдыгаа манлайлан, XVII жарны “Элдэв эрдэнэт” хэмээх модон могой жилийн сар шинийн баярыг угтан аймгийн хошой аварга малчин өрх, аварга малчин өрх, аварга саальчин шалгарсан малчдын шагналыг гардууллаа.

Бугат сумаас аймгийн аварга малчин өрхөөр шалгарсан малчдын шагналыг аймгийн ЗДТГ-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ө.Тиянах, Эрүүл мэндийн газрын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Х.Дауыржан болон сумын ИТХ-ын дарга О.Хамит, сумын Засаг дарга Х.Амангажы нар гардуулж, баяр хүргэлээ.

Энэ жил Бугат сумаас аймгийн хошой аварга малчин өрх 2, аймгийн аварга малчин өрх 11, аймгийн аварга саальчин 3 тус тус шалгарсан юм.

Мөн мал аж ахуйн салбарт бусдыгаа манлайлан “Аймгийн аварга малчин” өрхөөр шалгарсан малчдад халуун баяр хүргэе!

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *