Сумын төв орчимд эзэнгүй золбин нохойны тоо хэт олширч, иргэдийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй нөхцөл байдал үүссэнтэй холбогдуулан сумын Засаг даргын захирамжийн дагуу 2025 оны 3-р сарын 27, 28-ний өдөр Их булан, Цагаан арал багийн төвд золбин нохой устгах ажлыг зохион байгууллаа.Уг ажлын хүрээнд эзэнгүй 55 золбин нохойг устгалд оруулсан байна.
Мөн сумын 3, 5 дугаар багийн айл өрхүүдэд гэрийн тэжээвэр амьтан болох нохойг 06:00-22:00 цагийн хооронд заавал уяж байх тухай сэрэмжлүүлэг хуудас тараав.
ИРГЭНИЙ ТУХАЙ ХУУЛЬ
501.1. Амьтны үйлдлээс хүний амь нас, эрүүл мэндэд учирсан гэм хорыг тухайн амьтныг өмчлөгч буюу эзэмшигч хариуцна гэж заасан байдаг.