Энэ жил сумын ихэнх нутгаар цасан бүрхүүл тогтож өвөлжилт хүндэрсэн тул сумын Засаг даргын Тамгын газраас ажлын хэсэг гарч 1 дүгээр багийн Хатуугийн эх, 4 дүгээр багийн Тошинт, 2 дугаар багийн Төмөрт, Салхинт орчимд Аргаль хонь, Янгир ямаа зэрэг амьтдын идэш тэжээл, амьдрах орчныг тэтгэх зорилгоор биотехникийн арга хэмжээг 2 удаа 5 газарт авч нийт 350 боодол өвс, 3 тонн хужир тавив.