Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар лавлагаа авах, нотлох баримт бичгээс хуулбар хийлгэхэд

Эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн талаар лавлагаа авах, нотлох баримт бичгээс хуулбар хийлгэхэд

  • Лавлагаа авагчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар /хэрвээ тухайн эд хөрөнгийн өмчлөгч биш бол өмчлөгчөөс олгосон нотариатаар гэрчлүүлсэн зөвшөөрөл, эсхүл итгэмжлэлтэй байна./
  • Өргөдөл, хүсэлт /дэлгэрэнгүй эсвэл хураангуй лавлагаа авах талаараа тодорхой бичнэ/
  • Үйлчилгээний хураамж : – Дэлгэрэнгүй лавлагаа 5000 төгрөг, Яаралтай бол 10000 төгрөг.
  • Хураангуй лавлагаа 1000 төгрөг, Яаралтай бол 2000 төгрөг.
  • Хуулбар хийлгэхэд 1 хуудас нь 500 төгрөг, яаралтай 1000 төгрөг
  • Мэдүүлэг гаргах.

/Төрийн банкны 29140003722 дансандтушаана./

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 5 хоногт бүртгэнэ.

Эд хөрөнгийн улсын бүртгэлийн лавлагааг төрийн үйлчилгээний цахим /ТҮЦ/ машин болон E-Mongolia цахим хуудаснаас авч болно.

Бусдын газар дээр барилга байгууламж барих улсын бүртгэлд бүртгүүлэхэд

  • Газар өмчлөгчийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар
  • Газрын кадастрын зураг /эх хувь/
  • Барилга байгууламж барих эрх олж авсан этгээдийн иргэний цахим үнэмлэхний хуулбар, хуулийн этгээд бол улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар, түүнийг төлөөлөх этгээдийн иргэний цахим үнэмлэхийн хуулбар
  • Барилга байгууламж барих эрхийн гэрээ, холбогдох баримт
  • Үйлчилгээний хураамж : /Төрийн банк 29140003723 дансанд 10.000 төгрөг тушаах/
  • Мэдүүлэг гаргах.

Мэдүүлэг хүлээн авснаас хойш үйлчилгээг ажлын 3 хоногт багтаан бүртгэнэ. 

Leave a Reply

Your email address will not be published.