Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар, аймгийн Засаг дарга Д.Бауыржан болон аймгийн удирдлагууд Цагааннуур тосгоноос хилийн боомтын хаалт хүртэлх 25,5 км баригдаж буй замын ажилтай танилцлаа.
Мөн энэхүү зам баригдсанаар олон улсын ложистик тээврийн нэвтрүүлэх боломжтой юм. Зам, тээврийн хөгжлийн сайд Л.Халтар гүйцэтгэгч компанид тус замыг 2022 оны 08 дугаар сарын дунд гэхэд дуусгах үүрэг өглөө.
Цагааннуур тосгонд БНХАУ-ын компанийн 80 гаруй ажилтнууд энэхүү замыг барихад ажиллаж байгаа юм. Улирлын нөхцөл байдлаас шалтгаалан түр завсарлаж байгаа боловч цаг агаар дулаарахад замыг ажлыг яаравчлан гүйцэтгэж, хугацаанд нь ашиглалтад оруулахаа гүйцэтгэгч тал илэрхийллээ.