ЭРТ ИЛРҮҮЛЭГ ҮЗЛЭГ, ШИНЖИЛГЭЭНИЙ НЭЭЛТИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА СУМЫН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВД ЗОХИОН БАЙГУУЛЛАА

2022 оны 5-р сарын 2ний өдрийн 10:00 цагт Эрт илрүүлэг үзлэг, шинжилгээний нээлтийн үйл ажиллагаа сумын Эрүүл мэндийн төвд зохион байгуулагдлаа.
Нээлтийн арга хэмжээнд эрт илрүүлэх үзлэг, шинжилгээний талаарх ойлголт болон хүүхдүүдэд үзлэг шинжилгээндээ хамрагдах урилга тараан ажиллаа.
Эрт илрүүлэх үзлэг шинжилгээнд 0-17 насны хүүхдүүд сумын эрүүл мэндийн төвд үзлэгтээ хамрагдах бол 18-аас дээш насны иргэд Аймгийн нэгдсэн эмнэлэгт хамрагдана.
Иргэд сумын эрүүл мэндийн төвөөс урилга авсан үедээ үзлэгт хамрагдах ба дур мэдэн очихгүй байхыг анхааруулж байна!!!
Нээлтийн арга хэмжээнд  сумын Засаг дарга А.Жамбал, Хурлын дарга Х.Амангажы, Орлогч дарга Б.Хажымурат болон байгууллагын Эрхлэгч, Захирал ард иргэд оролцов.
Иргэд та бүхэн эрт илрүүлэх үзлэг, шинжилгээндээ идэвхтэй хамрагдана уу?

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *