Аймгийн Засаг даргаар ахлуулсан ажлын хэсэг 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Бугат сумын ард иргэдтэй Соёл төвд уулзалт зохион байгууллаа. Үүнд Аймгийн Засаг дарга Д.Бауыржан, Засаг даргын орлогч Х.Арман, ОБГ-ын дарга З.Азат, ХХААГ-ын дарга Б.Нургулан, ЭМГ-ын газрын дарга Н.Сакен БШУГ-ын дарга Г.Амантай болон холбогдох бусад агентлагийн албан тушаалтнууд , сумын Засаг дарга А.Жамбал нар оролцож нийгмийн хүрээнд тулгамдаж буй асуудлын талаар ард иргэдэд мэдээлэл өгч, иргэдийн санал бодлыг сонслоо.