Бугат сумын ИТХ, ЗДТГазар, Соёлын төв хамтарч иргэдийн бие бялдрыг хөгжүүлэх, эрүүл мэндийг хамгаалах, хөдөлгөөний дутагдлаас урьдчилан сэргийлэх, амралт чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх зорилгоор “Мөнгөн өвөл -2024” арга хэмжээг 2024 оны 02 дугаар 08-ны өдөр Ховд голд зохион байгуулав. Уг арга хэмжээнд сумын ард иргэд болон төрийн байгууллагуудын албан хаагчид оролцов.
Арга хэмжээнд мөсөн сурын харваа, мөсөн шагай болон олс таталтын тэмцээнүүдийг зохион байгуулав.