Урианхай сурын сумын аварга шалгаруулах тэмцээн зохион байгуулагдав

Бугат сумын Суур харвааны холбоо байгуулагдсаны 10 жилийн ойн хүрээнд сумд Урианхай сурын сумын аварга шалгаруулах тэмцээн 2025 оны 05 дугаар сарын 11-ний өдөр зохион байгуулагдав.

Монголын эртний уламжлалт харвааны нэгэн төрөл урианхай сурын харвааг хөгжүүлэх, уламжлалт ёс заншил, өв соёлыг залуу үе болон олон нийтэд түгээн дэлгэрүүлэх, харваачдын ур чадварыг дээшлүүлэх зорилготой уг тэмцээнийг Сумын ИТХурал, ЗДТГазар, сумын Суурын холбоотой хамтран зохион байгуулж байна.

Тэмцээнийг багийн харваа, цуваа харваа төрлөөр явуулж байгаа ба 50 гаруй харваач оролцож цэц мэргэнээ сорин өрсөлдөж цуваа харвааны төрөлд Бугат сумын 5-р багийн харваач Наяагийн Ганзориг түрүүлж сумын Мэргэн цолны болзол хангав.

           Ташрамд сануулахад, урианхай сур харваа нь хамгийн эртний харваа бөгөөд Чингисийн үеэс улбаатай гэж судлаачид үздэг. Зөвхөн эрэгтэй хүн харвадаг,  харвах зай нь ойрхон буюу 40 метр байдгаараа халх сураас ялгаатай юм. Мөн наадмаар харвах зуны сур харваа, өвөл гол, нуурын мөсөн дээр харвах “Мөсний сур харваа” гэсэн хоёр төрөлтэй байдаг.

You May Also Like

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *